:

Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд С.Алейникийн Монгол Улсад хийсэн айлчлалын талаар

21.09.2022 г.

 

 

2022 оны 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн Нэгдүгээр орлогч сайд Сергей Алейник Монгол Улсад айлчиллаа.

Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн Нэгдүгээр орлогч сайд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогттой уулзав. Талууд тээврийн салбарын хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, Беларусь-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссийн хүрээнд хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Хаянгаагийн Болорчулуунтай хийсэн уулзалтаар Беларусь, Монголын хөдөө аж ахуйн салбарт одоо хэрэгжүүлж буй хамтарсан төслүүдийн талаар ярилцав.

Сергей Алейникийн Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатартай хийсэн уулзалтын үеэр өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо. Хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хоорондын харилцааг идэвхжүүлэхэд онцгой анхаарал хандуулав.

2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн Нэгдүгээр орлогч сайд болон Монгол Улсын  Гадаад харилцааны дэд сайд Батсүмбэрийн Мөнхжин нар Беларусь-Монголын гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн тав дахь удаагийн зөвлөлдөх уулзалтанд оролцов.

Талууд Беларусь-Монголын улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар ярилцаж, олон улсын мөрийн хөтөлбөр, бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцож, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлыг авч хэлэлцлээ.

Айлчлалын хүрээнд Беларусь улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр сонирхож байгаа Монголын бизнесийн хүрээний төлөөлөл, Монголын олон улсын “Улаанбаатар түншлэл” үзэсгэлэнд оролцож байгаа БНБУ-ын  аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав.

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to