:

Беларусь улсад түр хугацаагаар зорчигчдыг цахим хэлбэрээр бүртгэх бүртгэлийн журам

2010 оны 1-р сарын 4-ний өдөр «Бүгд Найрамдах Беларусь Улсад гадаадын иргэн, харъяалалгүй хүний эрх зүйн байдлын тухай» хуулийн 41 дүгээр зүйлд гадаадын иргэн, харьяалалгүй хүн (цаашид — гадаадын иргэн)  Беларусь улсад түр хугацаагаар оршин суух, энэ хууль, бусад хууль тогтоомжийн акт, Беларусь улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол 10 хоногийн хугацаанд өөрийн оршин суух газарын бүртэлийн байгууллагад бүртгүүлнэ.

Гадаадын иргэдийг цахим хэлбэрээр бүртгэх ажлыг цахим үйлчилгээний нэгдсэн портал (portal.gov.by) дээр үнэ төлбөргүй явуулна.

Энэхүү захиргааны журам нь Беларусь улсын хилээр нэвтрэх хяналтын боомтоор Бүгд Найрамдах Беларусь Улсад нэвтэрсэн гадаадын иргэдэд хамаарна. ОХУ-ын  хилээр дамжин Беларусь улсад зорчин ирсэн гадаадын иргэд бүртгүүлэхдээ Беларусь улсад оршин суугаа газар дахь Дотоод хэргийн яамны Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний хэлтэст биечлэн очиж өргөдөл гаргах ёстой.

Беларусь улс нь Украйн, Латви, Литва, Эстони, Казахстан, Арабын Нэгдсэн Эмират, Орос улсын иргэдийг Беларусь улсад 30 буюу 90 хүртэл хоног хугацаагаар оршин суух боломжийг олгосон гэрээтэй. Хэрэв гадаадын иргэн энэ хугацааг хэтрүүлэхээр төлөвлөж байгаа бол орох зорилгоос хамааран түр болон байнгын оршин суух зөвшөөрөл авах шаардлагатай. Гадаадын иргэнийг бүртгэх хугацааг улс бүртэй  байгуулсан олон улсын гэрээгээр зохицуулдаг.

Бүртгүүлэхийн тулд танд интернетэд холбогдсон компьютер, гар утас, таблет хэрэгтэй болно. Ямар нэгэн хөтөчөөр дамжуулан цахим үйлчилгээний нэгдсэн портал portal.gov.by сайт руу орж,  хэлээ сонгон, и-мэйл хаягаа ашиглан хувийн данс үүсгэж болно. Дараа нь таны дансанд «Боломжит үйлчилгээ»  дээрээс «Иргэншил ба шилжилт хөдөлгөөн» ангиллыг сонгоод үйлчилгээг захиалж, өргөдлийг бөглөнө үү (гадаадын иргэдийг бүртгэх үйлчилгээний код нь 200.12.14.1.).

Өргөдөлд гадаадын иргэний овог нэр, латин эсвэл кирилл цагаан толгойн үсгээр паспорт дээр бичигдсэн (нэг удаа бичихэд хангалттай), паспорт болон даатгалын мэдээлэл, тухайн улсад нэвтэрсэн огноо, гадаадын иргэн түр хугацаагаар оршин суугаа хаягаа оруулна. Мөн виз гэсэн багана байдаг, гэхдээ гадаадын иргэн Беларусь руу визгүй зорчих та бөглөх шаардлагагүй. Та шаардлагатай бүх асуултуудыг зөв бөглөхөд анхаарлаа хандуулах ёстой.

Дараа нь та бүх өгөгдлийг шалгаж, «Програм илгээх» товчийг дарах хэрэгтэй. Хэдэн секундын дараа та амжилттай бүртгүүлсэн тухай мессеж хүлээн авах болно, эсвэл систем нь мэдээлэл таарахгүй тохиолдолд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний хэлтэст холбогдохыг зөвлөж байна.

Гадаадын иргэнийг түр хугацаагаар оршин суух талаар дотоод хэргийн байгууллагын харьяалал, шилжилт хөдөлгөөний хэлтэст өргөдөл гаргасан тохиолдолд бүртгэлийг урьд нь тогтоосон журмаар явуулна.

Та хоёр тохиолдолд оршин суугаа газрын иргэншил, цагаачлалын албанд биечлэн хандах хэрэгтэй болно: хэрэв гадаадын иргэн анх цахим хэлбэрээр бүртгүүлсэн хаягандаа байгаа зөвхөн бүртгэлийг сунгах хүсэлтэй бол, эсвэл  ОХУ-аар дамжин Беларусь-д ирсэн бол.

Гадаадын иргэн цахим бүртгэлд хамрагдсан нотолгоо авч явах шаардлагагүй. Энэ тухайгаа хилийн албаны ажилтанд эх орноосоо явахдаа мэдэгдсэн байхад л хангалттай юм. Хэрэв танд техникийн боломж байгаа бол амжилттай бүртгэлд хамрагдсан тухай хариултын дэлгэцийн агшинг хадгалж эсвэл бүртгэлийн хуудсыг хэвлэх боломжтой бол энэ нь шалгалт баталгаажуулалтын явцыг түргэвчлэх болно.

Захиргааны журмыг хэрэгжүүлэхэд тулгарч болох бэрхшээлтэй асуудлаар цахим үйлчилгээний үндэсний төвийн техникийн үйлчилгээтэй холбоотой нэмэлт мэдээллийг +375-17-311-30-00, нэмэлт 713 тоотоор, Дотоод хэргийн яамны харьяалал, шилжилт хөдөлгөөний газар +375-17-218-55-08, 218-52-51 дугаарт холбогдоно уу.

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to