:

Михаил ОРДА

Гродно мужийн Дятлово хотод 1966 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн.

1991 онд Витебскийн мал эмнэлгийн дээд сургууль, 2002 онд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын төрийн албаны академийг тус тус төгссөн.

1991 – 1994 он – Оюутны бригадын бүсийн штабын орлогч командлагч, Витебск хотын бүсийн Залуучуудын Сайн Дурын Хөдөлмөрийн Албаны захирал

1994 – 1997 он – Олон улсын залуучуудын солилцоо, аялал жуулчлалын Улсын холбооны ерөнхийлөгч

1997 – 2001 он – “Беларусийн эх оронч залуучуудын холбоо” олон нийтийн нэгдлийн Төв хорооны хоёр дугаар, нэг дүгээр нарийн бичгийн дарга

2001 – 2012 он – Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний хурлын Төрийн байгуулалт, орон нутгийн өөрөө удирдах байгууллага, дүрэм журмын байнгын хорооны орлогч дарга

2012 – 2014 он – Минск хот дэх Холбооны Улсын Байнгын Хорооны Төлөөлөгчийн Газрын дарга

2014 – 2024 он – Беларусийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга

2024 оноос – Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний хурлын Төлөөлөгчдийн танхимын Байнгын хорооны гишүүн

2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдов.

Герман хэлтэй.

Эхнэртэй.

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to