Хоёр талын улс төрийн харилцаа
Беларусь, Монголын хооронд 1992 оны 1-р сарын 24-нд дипломат харилцаа тогтоожээ.
Хоёр улсад Элчин сайдын яамд үйл ажиллагаа явуулдаг. Бүгд Найрамдах Беларусь Улсын Монгол Улс дахь Элчин сайдын яам 2014 оны 6-р сарын 30-нд нээгдсэн. 2026 оны 05-р сараас Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар М.С. Орда ажиллаж байна. 2020 оны 05-р сард Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээгдсэн. 2026 оны 05-р сараас Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Элчин сайдаар Г.Байгалмаа ажиллаж байна.
2024 оны 06-р сарын 1-4-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенко хоёр талын харилцааны түүхэн дэх анхны төрийн айлчлалыг Монгол Улсад хийв.
Бүгд НайрамдахБеларусийн Ерөнхий сайд нар 1992, 2013 онд МонголУлсад айлчилсан. Монгол Улсын Засгийн газрын тэргүүнүүд Беларусьт айлчлал хийгээгүй.
2016 онд Бүгд Найрамдах Беларусь Улсын Орлогч Ерөнхий Сайд В.И. Семашко Монгол Улсад ажлын айлчлал хийсэн. 2017 онд ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн үеэр Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд А.В. Кобяков Монгол Улсын Шадар сайдтай уулзсан.
2025 оны 11-р сард ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн хүрээнд Москва хотноо Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд А.Г. Турчин, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нарын уулзалт болсон.
2025 оны 6-р сард Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ням-Осорын Учрал Евразийн Дээд Эдийн Засгийн Зөвлөлийн хуралдаанд оролцож, Евразийн Эдийн Засгийн Холбоо болон Монгол Улсын хоорондын Түр Худалдааны Хэлэлцээрт гарын үсэг зурахаар Бүгд Найрамдах Беларусь Улсад айлчилсан.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд нар 2001, 2018 онд Бүгд Найрамдах Беларусь Улсад айлчилсан. Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд нар1996, 2024 онд Монгол Улсад айлчилсан. Беларусь-Монголын Гадаад хэргийн яам хоорондын таван удаагийн зөвлөлдөх уулзалтыг дэд сайдын түвшинд зохион байгуулсан (тав дахь нь 2022 оны 9-р сард Улаанбаатарт болсон).
Хоёр улсын хууль тогтоох байгууллагын тэргүүнүүдийн хооронд солилцооны айлчлал хийгдээгүй.
2025 оны 12-р сард Бүгд Найрамдах Беларусь Улс, Монгол Улсын парламентын найрамдлын бүлгүүдийн тэргүүнүүд болох Беларусь улсын Үндэсний Ассамблейн Бүгд Найрамдах Улсын Зөвлөлийн Олон улсын асуудал, үндэсний аюулгүй байдлын байнгын хорооны дарга С.Ф. Алейник, Монгол Улсын Их Хурлын орлогч Р.Батболд нарын хооронд (видео хурлаар) хэлэлцээ хийгдсэн.
Бүгд Найрамдах Беларусь Улс, Монгол Улсын олон улсын байгууллагууд дахь харилцан үйлчлэл нь бүтээлч шинж чанартай юм.
Беларусь, Монголын хууль эрх зүйн хүрээ нь 44 баримт бичигээс бүрдэнэ. 2024 оны 06-р сард Бүгд Найрмадах Беларусь Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Бүгд Найрмадах Беларусь Улс, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ, Бүгд Найрмадах Беларусь Улс, Монгол Улс хоорондын 2024-2026 оны хамтын ажиллагааны замын зураг, түүнчлэн хөдөө аж ахуй, онцгой байдлын хариу арга хэмжээ, шинжлэх ухаан, боловсрол, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах болон бусад салбарын хэлэлцээрүүд зэрэг 14 хоёр талын баримт бичгийн багцад гарын үсэг зурсан билээ.