Улс төрийн харилцаа
Беларусь, Монгол улс олон улсын тулгамдсан гол гол асуудлаар ижил байр суурьтай байдаг бөгөөд нэгдмэл бус ертөнц байгуулахын эсрэг бага, буурай улс орнуудын ашиг сонирхлыг хангах зорилготой байна.
Монгол Улс 1991 оны 12-р сард Беларусь улсын төрийн тусгаар тогтнолыг анх хүлээн зөвшөөрсөн улсуудын нэг байсан. 1992 оны 1-р сарын 24-нд хоёр улс харилцан дипломат харилцаа тогтоосон.
Беларусь Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдууд Монгол Улсад хавсран сууж байв (В.Н. Кузнецов — 1998 — 2000, В.П. Буря — 2011 — 2013 — 7 сар).
Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яам 2014 оны 6-р сарын 30-ны өдөр нээлтээ хийсэн.
2014 оны 8-р сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурной Итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гардуулав.
Уламжлал ёсоор Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайдууд Беларусь улсад нэгэн зэрэг хавсран сууж байв: 1990–1994 онд- Н.Мишигдорж, 1994-1996 онд — Н.Бавуу, 1996–2000 онд — Ц.Цолмон, 2001-2005 онд — С.Баяр, 2005-2009 онд — Л.Хангай, 2009–2014 онд — Д.Идэвхтэн, 2014–2016 онд — С.Алтангэрэл,2016-2019 онд Б.Дэлгэрмаа.
2019 оны 10-р сарын 11-ны өдөр Беларусь Улсад Монгол Улсын ЭСЯ-ыг нээх тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдаж гарсан. 2020 оны 5-р сарын 21-нд Элчин сайдын яам ажиллалаа.
Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенко 2015 оны 7-р сард ОХУ-ын Уфа хотод болсон ШХАБ болон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2018 оны
6-р сард Хятадын Чиндао-д болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нартай уулзав. 2017 оны 5-р сард Бээжин хотод болсон “Нэг бүс, нэг зам” чуулга уулзалтын үеэр Беларусийн Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзсан юм.
Беларусь Улсын Ерөнхий сайд В.Ф. Кебич 1992 онд, 2013 онд М.В. Мясникович нар Монгол Улсад тус тус айлчилжээ.
2016 онд Беларусь Улсын Ерөнхий сайдын орлогч В.И. Семашко Монгол Улсад ажлын айлчлал хийв
2017 онд Сочи хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын Тэргүүнүүдийн хуралдааны үеэр Беларусь Улсын Ерөнхий сайд А.Кобяков Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж ярилцав.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд нарын айлчлал Беларусь Улсад хоёр удаа болжээ: 2001 онд Л.Эрдэнэчулуун, 2018 онд Д.Цогтбаатар.
Беларусь Улсын Гадаад хэргийн сайд В.Л. Сенко 1996 онд Монгол улсад айлчлал хийсэн байна.
Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2013 онд Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Беларусь Улсад айлчилсан. Монгол Улсын Зам, тээврийн сайд нар Беларусь Улсад хоёр удаа: 2014 онд А.Гансүх, 2020 оны 1-р сард Б.Энх-Амгалан нар ажиллав. 2016 онд Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд
З. Баян-Сэлэнгэ, 2017 онд — Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тэргүүтэй төлөөлөгчид Беларусь Улсад айлчилжээ. Беларусь Улсын Аж үйлдвэрийн салбарын сайд В.М. Вовк 2018 онд, 2019 оны 6-р сард П.В. Утюпин нар Монголд айчлал хийжээ.
Беларусь, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоорондын 4 удаагийн зөвлөлдөх уулзалт хийв (2012 оны 9-р сард Улаанбаатарт, 2013 оны 5-р сард Минск хотод, 2015 оны 4-р сард Улаанбаатарт, 2019 оны 9-р сард Минск хотод).
Беларусь Улсын Үндэсний Хуралд Монгол Улсын парламенттай хамтран ажиллах ажлын хэсэг байгуулагдав. Монгол Улсын Их Хурлын дэргэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Б.Энх-Амгалан ахлуулсан Монгол-Беларусийн парламентын бүлэг байгуулагдсан. Хоёр орны парламент хоорондын харилцаа холбоо, ЕАБХАБ-ын Парламентын Ассемблейн Торгоны замыг дэмжих бүлгийн хүрээнд хийгдэж байгаа талаар ярилцажээ.