:

2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Беларусь Улсын Элчин сайд М.Орда Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч нарын уулзалтын тухай

11.11.2026 г.

2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаил Орда Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын (МҮХАҮТ) Ерөнхийлөгч Баатаржавын Лхагважавтай уулзав. 

Талууд 2026 оны 10 дугаар сарын сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Төрийн айлчлалын хүрээнд болсон Беларусь – Монголын бизнес форумын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэв.  Элчин сайд Михаил Орда тус арга хэмжээг Беларусийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд нь МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв. Михаил Орда Беларусь, Монгол хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд иймэрхүү арга хэмжээнүүдийг зохион байгуулах нь бодит үр ашигтай  болохыг онцгойлон тэмдэглэв.

Түүнчлэн талууд худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын шугамаар хамтын ажиллагааг хөгжүүлэх цаашдын алхмуудыг хэлэлцэв. Бизнесийн хүрээнийхний нягт хамтын ажиллагаа нь Беларусь Улс, Монгол Улсын Төрийн Тэргүүн нарын дэвшүүлсэн зорилт, үүргийг биелүүлэх, бөгөөд ЕАЭЗБ болон Монгол Улс хоорондын Түр худалдааны хэлэлцээрээс олгож буй давуу талуудыг аль болох их  үр ашигтайгаар ашиглах гол хэрэгслүүдийн нэг мөн гэдэгт талууд санал нэгдсэн байна.

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to