:

Элчин сайд Д.Горелик НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

21.03.2025 г.

2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Бүгд найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Горелик НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөглөгч ноён Яап ван Хирденийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улстай хамтын ажиллагаагаа төрөл бүрийн хэлбэрээр хөгжүүлэх талаар ярилцаж, өнөөгийн үе шатанд үүсээд байгаа хямралын үзэгдлүүдийг даван туулах, хүн амын амьдралын чанарыг сайжруулах, сайн сайхан байдал, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх чиглэлээр дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй нэн чухал зорилтуудыг шийдвэрлэх асуудлаар санал солилцов.

Монгол Улсад хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлэхэд ажлын харилцаа холбоо, харилцан туслалцааг үргэлжлүүлэх талаар тохиролцов.

 

 

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to