:

Монгол Улсын Ойн газрын удирдлагатай хийсэн уулзалтын тухай

14.04.2023 г.

2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл Монгол Улсын Ойн газрын дарга Бямбасүрэнгийн Оюусанаатай уулзав.

Уулзалтын үеэр Беларусь Улс, Монгол Улсын байгаль орчныг хамгаалах, ойн нөөцийг ашиглах, нөхөн сэргээх салбарт хамтран ажиллах хэтийн төлөвийн талаар бодитой яриаг өрнүүлсэн.

Монголын тал оюутнуудыг Беларусийн боловсролын байгууллагуудад суралцуулах, ойн аж ахуйн салбарт туршлага солилцох, беларусийн үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд сонирхож байгаагаа илэрхийлсэн юм.

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to