:

Элчин сайдын Өмнөговь аймагт хийсэн айлчлалын талаар

23.10.2023 г.

2023 оны 10-р сарын 17-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Горелик Өмнөговь аймагт ажлын айлчлал хийв.

Уг айлчлалын үеэр Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд, Даланзадгад хотын ИТХ-ын дарга Т.Мэндээ болон бүс нутгийн удирдлагын бусад албан хүмүүстэй уулзалт болов. Уулзалтуудын үеэр Беларусь Улс, Монгол Улсын хоорондын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, беларусын ил уурхай, хөдөө аж ахуй болон бусад техникийг нийлүүлэх асуудлуулыг хэлэлцэв.

Элчин сайд уг айлчлалын үер Беларусь улсын их дээд боловсролын байгууллага, коллежуудад суралцаж байгаа оюутнуудын эцэг эхчүүдтэй уулзаж, «Эрдэнэс Таван Толгой » ХК-ийн ил уурхайн үйл ажиллагаатай танилцав. Оператор компаниудтай цаашид хамтран ажиллах талаар хэлэлцээ хийлээ.

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to