Элчин сайд М.Орда Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай хийсэн уулзалтын талаар
24.09.2026 г.
2026 оны 9-р сарын 23-ны өдөр Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаил Орда Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдиннямтай уулзав.
Уулзалтын үеэр талууд ашигт малтмал олборлох салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзагч талууд уул уурхай, нефть химийн салбарт хамтарсан ирээдүйтэй төслүүдийн талаар онцгой анхаарал хандуулав.