Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Орда «Ulaanbaatar Partnership» олон улсын 50 дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон тухай
18.09.2026 г.
2026 оны 09-р сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаил Орда 09-р сарын 17-ны өпрөөс 09-р сарын 20-ны өдрийн хооронд болж буй «Ulaanbaatar Partnership» олон улсын 50 дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцов.
2026 оны ойн үзэсгэлэн нь хүнсний үйлдвэрлэлийн салбарт зориулагдсан бөгөөд хүнсний үйлдвэрлэлийн салбарын Солонгос, Япон, Хятад, Беларусь, Оросын үйлдвэрлэгчид, импортлогчид, экспортлогчид, дистрибьюторууд, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ болон технологи нийлүүлэгчдийг нэгтгэж байна.
Элчин сайд энэхүү үзэсгэлэнд оролцох нь Беларусийн бүтээгдэхүүнийг танилцуулах, үндэсний брэндүүдийн нэр хүндийг өсгөх, худалдааны түншүүдийг татах чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
«Лидскийн сүү-консервын комбинат» НХК, «Бабушкина крынка» НХК, «Коммунарка» ХХК, «Красный пищевик» ХХК, «Городейскийн сахарын комбинат» ХХК, «Брестскийн ликер, архины үйлдвэр «Белалко» ХХК, «Витебскийн ликер, архины үйлдвэр «Придвинье» ХХК, «Гомельскийн ликер, архины үйлдвэр «Радамир»ХХК зэрэг Беларусийн сүү, чихэр, согтууруулах ундааны дараах үйлдвэрүүд тус үзэсгэлэнд оролцож байна.