:

Беларусь, Монголын эдийн засгийн форум зохион байгуулах талаар

23.09.2022 г.

2022 оны 9-р сарын 23-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын байранд Беларусь, Монголын эдийн засгийн форум, аж ахуйн нэгжүүдийн холбоо, хамтын ажиллагааны биржийг зохион байгууллаа.

“Улаанбаатар түншлэл” олон улсын үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжүүдийн танилцуулга боллоо. Монголын бизнес эрхлэгчид, томоохон худалдааны компаниудын төлөөлөл Беларусийн аж үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Хоёр орны бизнесийн хүрээний төлөөлөгчид хоёр талын хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэл, Беларусийн бараа бүтээгдэхүүнийг Монголд нийлүүлэх тодорхой нөхцөлийн талаар ярилцлаа. Тус арга хэмжээг Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын оролцоотойгоор зохион байгуулав.

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to