Аугаа Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээний тухай
19.05.2025 г.2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ, Беларусь, Киргиз улсын Элчин сайдын яамдаас хамтран зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалт болсон юм.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Сүнрэвийн Ганбямба нар Монголын талыг төлөөлж оролцов.
Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Горелик мэндчилгээ дэвшүүлсэн үгэндээ фашизмыг ялахад Беларусийн ард түмний оруулсан хувь нэмэр асар их, өнөөдөр тэмдэглэж буй мартагдашгүй өдрийн онцгой ач холбогдол, Аугаа их эх орны дайны ялалтад Зөвлөлтийн ард түмний түүхэн үнэнийг хадгалахын чухлыг тэмдэглэв.
2025 оны 05-р сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Горелик болон тус ЭСЯ-ны хамт олон ОХУ, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, төлөөлөгчдийн хамт Улаанбаатар хотод Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор газар, “Хувьсгалт Монгол” танк бөгөөд “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийн хөшөө, ЗСБНХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол Улсын баатар, ЗХУ-ын маршал Г.К. Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцов.
Мөн 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Үхэшгүй мөнхийн хороо” хүндэтгэлийн явган жагсаал, Монгол Улсын нийслэл дэх Оросын байшин (хуучин Оросын Шинжлэх ухаан, соёлын төв)-ийн нутаг дэвсгэрт эх орны дайны үеэр амь үрэгдэгсдийн дурсгалд зориулсан “Тогоруу” хөшөөг нээх ёслолд оролцов.