Беларусь Улсын Элчин сайд Д.Гореликт Монгол Улсын Төрийн шагнал болох “Найрамдал” медалийг гардуулсан тухай
26.01.2026 г..jpg)
2026 оны 1-р сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Гореликт Монгол Улсын Төрийн шагнал болох “Найрамдал” медалийг гардуулав.
Хүндэтгэлийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны хамтын ажиллагаа нь өндөр түвшинд, найрамдал, харилцан хүндэтгэлд суурилсан байгааг тэмдэглэв.
Беларусь Улсын Элчин сайд Монгол Улсын Төрийн Тэргүүнд өндөр хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлээд, Беларусь Улс Монгол Улстай цогц, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлж, хөгжүүлэхэд тууштай байгаагаа нотлов.