:

Хатынийн эмгэнэлт явдал

22.03.2023 г.

Одоогоос 80 жилийн өмнөх энэ өдөр — 1943 оны 3-р сарын 22-ны өдөр Хатынь дэлхийгээс арчигдсан юм. Беларусийн өөр нэг найрсаг тосгоныг шатаажээ. Энэ тосгоны бараг бүх оршин суугч, нийт 149 хүн, үүний 75 нь хүүхэд алуурчдадын гарт амь үрэгдэв.

         Алуурчид хөгшчүүл, хүүхэд, эмэгтэйчүүд, эрчүүдийг гэрээс нь хөөж гаргаж, өвчтэй, чадалгүй хүмүүсийг буугаар түлхэж гаргсан. Бүгдийг нь амбаар руу туун оруулж, шатаасан. Айдаст автагдсан, шатаж буй хүмүүс амбаараас зутгсан боловч галаас гарч зугтаж байсан хүмүүсийг фашистууд өршөөлгүй буу, пулеметаас буудаж алсан. Хатыний хамгийн балчир иргэн 7 сартай байв.

         Хатынийн эмгэнэлт явдал нь беларусийн ард түмний эсрэг гитлерийн Германы явуулсан геноцидийн бодлогыг гэрчилж байгаа мянга мянгын гэрчилгээний нэг юм. Хатынь нь Беларусийн 9000 гаруй тосгон ба суурийн газрын илэрхийлэх мөн ба үүнээс ихээнхийг нь оршин суугчтай хамт шатааж, эдгээр нь дахин сэргэгдээгүй юм.

 
 

 

 

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to