:

Беларусь Улсын Элчин сайд М.Орда Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдад итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардуулсан тухай

18.05.2026 г.

2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаил Орда Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Гомбосүрэнгийн Амартүвшинд итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардуулав.

Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Беларусь Улс, Монгол Улсын улс төр, худалда-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, бүх түвшинд харилцан айлчлал хийх зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Талууд Бүгд Найрамдах Беларусь Улс, Монгол Улс хоорондын найрсаг харилцааны шинж чанар, хоёр талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх сонирхолтой байгаагаа онцоллоо.

 

 

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to