:

Бүгд Найрмадах Беларусь Улсаас суугаа Элчин сайд М.Орда Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчтэй уулзсан тухай

16.09.2026 г.

2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаил Орда Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн яамны Гадаад эдийн засгийн үйл ажиллагааны газрын захирал Андрей Прокопчукын хамт Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Баатаржавын Лхагважавтай уулзав.

Талууд Беларусь Улс болон Монгол Улсад үзэсгэлэн, бизнес арга хэмжээнүүдийг зохион байгуулах асуудлыг хэлэлцэв. 2026 оны 09 дүгээр сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах «Улаанбаатар Түншлэл-2026» олон улсын хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнд Беларусийн сүү, сүүн бүтээгдэхүүн, нарийн боов, согтууруулах ундаа үйлдвэрлэгчид оролцож байгаад Б.Лхагважав баяртай байгаагаа илэрхийлэв.

Талууд 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ЕАЭЗХ болон Монгол Улс хоорондын Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Беларусь, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын шугамаар хамтарсан арга хэмжээ зохион байгуулах нь онцгой ач холбогдолтойг тэмдэглэв.

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to