:

Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газарт уулзалт хийсэн тухай

20.09.2024 г.

Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Горелик 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын дарга Гомбожавын Ариунбуянтай уулзав. Тус уулзалтанд «Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөгжлийн банк» ХК, «Белэксимгарант» улсын байгууллага болон «Пожснаб» ХК-ийн удирдлагууд ороцов.

Талууд Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын хэрэгцээнд беларусийн үйлдвэрийн аврах техникийг нийлүүлэх хамтын ажиллагааны эерэг туршлагыг онцлов.

Монголын тал нь цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, беларусийн үйлдвэрийн төрөл бүрийн тусгай техникийг авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to