:

Д.Горелик «Ulaanbaatar Partnership-2024» олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд тавигдсан беларусийн үзмэрүүдтэй танилцлаа

26.09.2024 г.

 

 

2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Горелик 09 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд «Misheel Expo» цогцолборт зохиогдож байгаа «Ulaanbaatar Partnership-2024» олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд тавигдсан беларусийн үзмэрүүдтэй танилцлаа.

Элчин сайд дотоодын тухайн үйлдвэр бүрийн үзэсгэлэнгийн үзмэрүүдийн түвшинг өндрөөр үнэлэв. «Ulaanbaatar Partnership» олон улсын үзэсгэлэнд беларусийн аж ахуйн нэгжүүд жил бүр оролцдог явдал нь беларусийн өндөр чанартай бүтээгдэхүүнийг монголын өргөн хүрээний хэрэглэгчдэд танилцуулахаас гадна монголын шинэ түншүүдтэй холбоо тогтоох боломжийг олгодог билээ.

Тус үзэсгэлэнд “Минскийн авмомашины үйлдвэр” ХК, “Гомсельмаш” ХК, “Торгмаш”ХК, “Белтопгаз” улсын үйлдвэр, “Белкоммунмаш Холдинг болон “Витьба” чихэр, нарийн боовны үйлдвэр” улсын үйлдвэр зэрэг беларусийн үйлдвэрүүд үзмэрээ тавьсан байгаа.

 
 

 

 

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to