:

Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайдын Монгол улсад хийсэн албан ёсны айчлалын тухай

18.03.2024 г.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд Сергей Алейник Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Төрийн ордонд бараалхав.

Монголын талаас урилга илгээсэн явдалд талархаж, санал болгож буй хугацаанд Монгол Улсад айлчлахад бэлэн байгаагаа илэрхийлсэн Беларусийн Төрийн тэргүүний албан захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилав.

Уулзалтын үеэр  найрамдалт, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндсэн дээр бүхий л салбарт хамтын ажиллагааг цаашид шат дараатай хөгжүүлэхийг харилцан сонирхож буйгаа илэрхийлэв. Талууд удахгүй болох дээд хэмжээний арга хэмжээг аль болох үр ашигтайгаар тодорхой агуулгаар өндөр түвшинд бэлтгэж, дүүргэхээр шийджээ.

Үүнтэй холбогдуулан хоёр талын ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг хэлэлцэв. Хөдөө аж ахуй, хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн цогцолбор, машин үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, аялал жуулчлалын салбар дахь санаачилгад онцгой анхаарал хандуулсан билээ.

Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхантай хийсэн хэлэлцээний үеэр Беларусь-Монголын хамтын ажиллагааны эдийн засаг, хүмүүнлэгийн чиглэл, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааны ирээдүйтэй төслүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Монголын тал беларусийн хөдөө аж ахуйн жижиг оврын машин техник нийлүүлэх, төмөр замын тээврийн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын хэрэгцээнд Беларусь улсын гал унтраах 100 гаруй нэгж техник хэрэгсэл нийлүүлэх төслийг тусгайлан ярилцсан.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй хоёр талын харилцааны бүхий л хүрээ, хамтын ажиллагааны төслүүд, дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлууд, Беларусь Улс, Монгол Улсын олон улсын тавцан дахь харилцан үйлчлэлийн асуудал, хоёр улсын гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Олон улсын асуудал дээр байр суурь нийцэж байгаа нь мэдэгдэв.

 

 

Хоёр орны харилцааг 2026 он хүртэл хөгжүүлэх иж бүрэн замын зураглалд гарын үсэг зурах бэлтгэл ажлыг хангах, гэрээ, эрх зүйн орчныг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Гадаад харилцааны сайд беларусийн төлөөлөгчдийг энэ жил Улаанбаатарт болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад урьсан билээ.

Мөн хоёр орны хүн ам, бизнес эрхлэгчдийн хоорондын харилцааг илүү идэвхтэй мэдээлэх, хөгжүүлэх зорилгоор сэтгүүлчдийн харилцан аялал, залуучуудын солилцоог зохион байгуулахаар тохиролцов.

Беларусийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Аж үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуй, хүнсний яам, томоохон аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн удирдлага, Онцгой байдлын яамны төлөөлөл болон Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой Беларусийн бусад байгууллагын төлөөлөл багтсан байна.

Беларусийн төлөөлөгчдийн албан ёсны айлчлалын хүрээнд Сайд Сергей Алейник 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Гомбожавын Ариунбуянтай уулзав.

 

 

Төлөөлөгчдөд Улаанбаатар хот дахь гал унтраах ангиудын нэг жишээн дээр Монголын онцгой байдлын ангиудад үүрэг гүйцэтгэж буй Беларусийн гал унтраах техник хэрэгслийн ажлыг үзүүлэв.

Монголын талын мэдээлснээр, Беларусь улсын техник хэрэгслийн ажлын үр дүнд 1300 гаруй хүнийг аварч, 20 гаруй сая ам.долларын эд хөрөнгийн хохирлоос урьдчилан сэргийлж чадсан байна.

Талууд Монгол Улсын ОБЕГ-ын хэрэгцээнд зориулан манай техник хэрэгслийг нийлүүлэх чиглэлээр хамтран ажилласан эерэг туршлагыг онцолж, хамтын ажиллагааны ирээдүйтэй 4 чиглэлийг тодорхойлж, шинэ төслүүдийн талаар ярилцаж, цаашид хамтран ажиллахаар тохиролцов.

 

 

Тодорхой төслүүд, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэхийн тулд Беларусийн төлөөлөгчид хэд хэдэн үйлдвэрлэлийн объектуудад хэлэлцээр хийсэн.

Үүнд сүү, хийжүүлсэн болон согтууруулах ундааны томоохон АПУ үйлдвэр, ноолуурын “Эвсэг” үйлдвэр багтаж байна.

Сергей Алейник сайд Монголын “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн хооронд хэлэлцээр болов. Монголын фермер, тариаланчдын хэрэгцээнд зориулан үржлийн мал, саалийн тоног төхөөрөмж нийлүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр барих зэрэг хэрэглээний асуудлыг хэлэлцлээ.

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to