:

Элчин сайд Д.Горелик, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын хийсэн уулзалтын талаар

09.01.2024 г.

2024 оны 1-р сарын 9-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Дмитрий Горелик Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалантай уулзав.

Уулзалтын үеэр хоёр талын боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг хэлэлцлээ. Беларусийн их, дээд сургуульд монгол оюутнуудыг тэтгэлгээр сургах, Беларусийн мэргэжлийн боловсролын боломж, их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, хоёр орны шинжлэх ухааны салбарын хооронд илүү эрэлтэй чиглэлүүүдээр шинжлэх ухааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох зэрэг асуудлуудад онцгой анхаарал хандуулав.

Талууд Беларусь, Монголын хоёр талын харилцааны хэлэлцэх асуудалд боловсрол, шинжлэх ухааны салбар чухал байр суурь эзэлдгийг тэмдэглэж, цаашид эдгээр салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх сонирхолтой байгаагаа харилцан илэрхийлэв.

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to