Беларусь, Монголын Хөдөө аж ахуйн салбарын ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулсан тухай
19.01.2024 г.2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яамны дэд сайд Вадим Шагойко, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Цэндгомбын Болорчулуун нараар ахлуулсан Беларусь, Монголын Хөдөө аж ахуйн ажлын хэсгийн Гуравдугаар хуралдаан цахим хэлбэрээр болов.
Хуралдаанд Беларусь, Монголын хөдөө аж ахуйн салбарын төрөл бүрийн салбарыг төлөөлсөн байгууллага, аж ахуйн нэгж, хоёр улсын Элчин сайдын яамдын удирдлагууд, ажилтнууд оролцов.
Хуралдааны үеэр талууд Беларусь, Монгол хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, ирээдүйтэй төслүүдийн хэрэгжилтийн талаар ярилцаж, удахгүй болох Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Беларусь-Монголын хамтарсан комиссын хуралдааны бэлтгэл ажил болон Монголын төлөөлөгчдийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийх айлчлалын талаар ярилцав.