Д.Горелик “Улаанбаатар түншлэл” 47 дахь удаагийн олон улсын үзэсгэлэнгийн нээлтэд оролцов
23.09.2022 г.
2022 оны 9-р сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Горелик 9-р сарын 22-25-ны хооронд зохиогдох “Улаанбаатар түншлэл” 47 дахь удаагийн олон улсын үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцов. Элчин сайд үндэсний үзмэрүүдийн зохион байгуулалтын түвшинг өндрөөр үнэлж, “Улаанбаатар түншлэл” олон улсын үзэсгэлэнд Беларусийн аж ахуйн нэгжүүдийн оролцоо нь Монголын түншүүдийн хүрээг тэлж, Монголын зах зээлд Беларусийн бүтээгдэхүүний тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Беларусь улсын үндэсний үзмэрүүдэд хүнсний үйлдвэр, машин үйлдвэрлэл, эм зүй, шинжлэх ухааны салбарын 28 аж ахуйн нэгж оролцож байна. Беларусийн павильоны нийт талбай нь 150 м2-аас илүү байна.
БЕЛАЗ, “Бобруйскагромаш”, “Гомсельмаш”, Минскийн автомашины үйлдвэр, Козловын нэрэмжит Минскийн цахилгаан техникийн үйлдвэр, “Белмедпрепараты”, Борисовын эмнэлгийн бэлдмэлийн үйлдвэр, “Минскинтеркапс”, “Белсолод”, “Придвинье” Витебскийн ликёр-архиний үйлдвэр, Климовичскийн ликёр-архиний үйлдвэр, “Коммунарка”, “Красный пищевик”, “МИНСК КРИСТАЛЛ”, “Слодыч”, “Спартак”, “Бабушкина крынка”, Гродненскийн махны комбинат, Лидскийн сүүн-лаазалсан бүтээгдэхүүний комбинат, Слуцкийн бяслагийн комбинат, мөн Мах, сүүний аж үйлдвэрийн хүрээлэн, Мал аж ахуйн шинжлэх ухаан, практикийн төв, “НПО Центр”, Системчилсэн дүн шинжилгээ, стратегийн судалгааны хүрээлэн зэрэг беларусийн аж ахуйн нэгжүүд энэ үзэсгэлэнд оролцож байна.