:

Монгол Улсын Гаалийн ерөнхий газартай уулзсан тухай

16.09.2026 г.

2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн яамны Гадаад эдийн засгийн үйл ажиллагааны газрын захирал Андрей Прокопчук, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаил Орда нарын бүрэлдэхүүнтэй Беларусийн төлөөлөгчид Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дэд дарга Гэлэгжамцын Энхтайвантай уулзав.

Уулзалтын үеэр Талууд Беларусь Улс, Монгол Улсын гаалийн байгууллага хоорондын хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор хоёр улсын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны хоёр талт баримт бичгүүдийг байгуулах, хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.

Түүнчлэн, 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон нэг талаас Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улсууд, нөгөө талаас Монгол Улс хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн давуу талуудыг ашиглах боломжуудын талаар Беларусь, Монголын төлөөлөгчид хэлэлцэв.

 
 

 

 

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to