Улс төрийн харилцаа
Беларусь, Монгол хоёр улс олон улсын хэлэлцэх асуудлын хүрээнд ижил төстэй байр суурьтай байгаа бөгөөд нэг туйлт ертөнцийг бий болгохыг эсэргүүцэж, дунд, жижиг улсын ашиг сонирхлыг дэмжиж байна.
Монгол Улс 1991 оны арван хоёрдугаар сард Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрсөн анхны орнуудын нэг болж, хоёр улсын хооронд 1992 оны нэгдүгээр сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон.
Хоёр улсад Элчин сайдын яамд ажиллаж байна.
Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамыг 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээж, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Горелик Д.Н. 2021 оны зургадугаар сард томилогдон, 2021 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан .
2019 оны аравдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсаас Минск хотод Элчин сайдын яам нээх тухай УИХ-ын тогтоол гарч, 2020 оны тавдугаар сарын 21-нд Элчин сайдын яам үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ажилдаа орсон.
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенко 2015 оны 7 дугаар сард ОХУ-ын Уфа хотноо болсон ШХАБ, БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой, ШХАБ-ын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай 2018 оны 6-р сард Чиндао хотод (Хятад) дээд хэмжээний уулзалтаар, 2023 онд Дубайд (АНЭУ) COP-28 бага хурлын хүрээнд — Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй тус тус уулзсан байна
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд нар Монгол Улсад хоёр удаа айлчилжээ. 1992 онд В.Ф. Кебич, 2013 онд М.В. Мясникович айлчилсан байна. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Беларусь улсад айлчлал хийгээгүй байна.
2016 онд Бүгд Найрамдах Беларусь Улсын Шадар сайд В.И. Семашко Монгол Улсад ажлын айлчлал хийсэн. 2017 онд Сочи хотноо болсон ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн ээлжит хуралдааны хүрээнд Беларусийн Ерөнхий сайд А.В. Кобяков Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзсан.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун 2001 онд, 2018 онд Д.Цогтбаатар нар тус тус Беларусь улсад айлчилсан. Беларусийн Гадаад хэргийн сайд В.Л. Сенкогийн Монгол Улсад хийсэн айлчлал 1996 онд болсон. 2024 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф. Алейник Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.
Үүнээс хойш Монгол Улсаас дараахи төлөөлөгчид Беларусь улсад айлчилсан байна: Үүнд 2013 онд Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, 2014 онд Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх, 2016 онд Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд З.Баян-Сэлэнгэ,2017 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, 2020 — Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Энх-Амгалан, 2023 он – Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун. тэргүүтэй төлөөлөгчид айлчилжээ.
Беларусийн Аж үйлдвэрийн сайд 2018 онд В.М. Вовк, 2019 онд П.В. Утюпин нар Монгол Улсад айлчилсан.
Бе ларусь-Монголын ГХЯ хоорондын таван удаагийн зөвлөлдөх уулзалт (сүүлийнх нь 2022 оны 4-р сард Улаанбаатар хотод) болов.
Беларусийн Үндэсний Хурал, Монгол Улсын Их Хуралтай хамтран ажиллах ажлын хэсэгийг байгууллаа. Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Монгол-Беларусийн парламентын бүлэгийг байгуулсан. Монгол Улсын ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар 2018 онд Беларусь улсад зочлох айлчлалынхаа хүрээнд УИХ дахь Бүлгийн даргын хувиар Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Хурлын Төлөөлөгчдийн танхимын дарга В.П. Андрейченкотой уулзсан.
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Беларусийн төлөөлөгчдийн бүрэндэхүүнд Засгийн газрын гишүүд, үйлдвэр, байгуулага ба бизнес хүрээний удирдлагууд багтсан билээ. Айлчлалын хүрээнд монголын түншүүдтэй хоёр талын уулзалтууд болж, Монгол-Беларусийн бизнес-форумыг зохион байгуулсан.