Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын тухай
07.06.2024 г.
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Беларусийн төлөөлөгчдийн бүрэндэхүүнд Засгийн газрын гишүүд, үйлдвэр, байгуулага ба бизнес хүрээний удирдлагууд багтсан билээ. Айлчлалын хүрээнд монголын түншүүдтэй хоёр талын уулзалтууд болж, Монгол-Беларусийн бизнес-форумыг зохион байгуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй ганцаарчилсан ба өргөгтсөн уулзалтууд болсон. Хоёр улсын удирдлагууд хоёр талын бүх салбаруудын харилцааг хэлэлцэж, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, худалдааны салбар дахь хоёр талын ирээдүйтэй төслүүдэд онцгой анхаарал хандуулсан юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Их хурлын дарга Гомбожавын Занданшатартай хэлэлцээ хийв.
Үүнээс гадна, Александр Лукашенко Монгол улсын түүх, өвөрмөц уламжлалтай танилцав.