Монгол Улсын Гадаад харилцааны яаманд болсон уулзалтын тухай
14.03.2023 г.2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улс, Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамд Монгол Улсын Гадаад харилцааны яамны удирдлагатай уулзалт хийв. Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Горелик, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамааргч Сергей Краминцев, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Нямдоржийн Анхбаяр нар тус уулзалтанд оролцов.
Талууд уулзалтын үеэр сонгуулиар Монгол Улс НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлд 2024-2025 онуудад байнгын бус гишүүнээр Бүгд Найрамдах Беларусь Улсыг дэмжих боломжийн талаар хэлэлцэв.
Үүнээс гадна, Дмитрий Горелик Бүгд Найрмадах Беларусь Улс, Монгол Улсын хооронд эдийн засаг, хүмүүнлэг, соёл болон бусад салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал ба хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.