:

2023/2024 оны хичээлийн жилд тэтгэлгийн зардлаар суралцах тухай

04.07.2022 г.

Бүгд Найрамдах Беларусь Улсад тэтгэлгийн тогтолцооны дагуу суралцах хүсэлтийг авж эхэллээ. Сургалт орос хэл дээр явагдах ба өргөдлийг 2-р сарын 20 хүртэл хүлээн авна.

Гадаадын иргэд Бүгд Найрамдах Беларусь Улсад боловсрол эзэмших тэтгэлэнд дараахь зүйлүүд багтана. Үүнд,

- стипенди;

- сурлага, шинжлэх ухаан, нийгмийн ажилд амжилт олж байгаа оюутанд стипендийн нэмэлт олгодог бөгөөд шаардлагатй бол санхүүгийн тусламж үзүүлдэг;

- суралцах хугацаанд боловсролын байгууллагын дотуур байранд байрлуулдаг бөгөөд дотуур байрны төлбөр нь Беларусь улсын иргэдийн дотуур байранд амьдрах төблөртэй ижил.

Гадаадын иргэдийн сургуулийн байрнаас дотуур байр руу зорчих, хооллох, эрүүл мэндээ даатгуулах, виз бүрдүүлэх, бүртгүүлэх зэрэг зардлуудыг гадаадын иргэн өөрийн хөрөнгө эсвэл хууль тогтоомжоор хориглоогүй эх үүсвэрүүдээс төлнө.

Тэтгэлэгээр суралцахаар төлөвлөж байгаа гадаадын иргэд өдрийн, эчнээ (зайны) хэлбэрээр “Орос хэл бол гадаад хэл”, “Беларусь хэл бол гадаад хэл” боловсролын улсын байгууллага “Бүгд найрамдах улсын дээд сургууль” буюу  “Республиканский институт высшей школы” (цаашид РИВШ) -д сургалтанд сууж болно. Мөн энэ байгууллагад дурьдсан сургалтын орос ба/буюу беларусь хэл эзэшиж буй гэрчилгээ олгох батлагаат шалгалтанд орох боломжтой ба энэ гэрчилгээг Журмын дагуу элсэлтийн сонгон шалгаруулалтанд оороход үзүүлнэ.

РИВШ-ийн Боловсролын салбар дахь олон улсын хамтын ажиллагааны сургалтын төв дурьдсан сургалтанд жилийн турш элсэлт авч байгаа. Тус төвийн хаяг: 220007, Минск хот, Московсзая гудамж 15, холбоо барих ажилтан – РИВШ-ийн хэлний шалгалтын сургалтын лабораторийн эрхлэгч Сандалова Татьяна Александровна, утас: +375 17 395-79-40, +375 29 721-90-28, icec@edu.by, icecinf@gmail.com.

Гадаадын иргэд беларусийн боловсролын байгууллагуудад элсэх, суралцах, амьпрах талаар чухал мэдээллийг Бүгд Найрамдах Беларусь Улсын Боловсролын яамны «Study in Belarus» (www.studyinby.com) тусгай цахим хуудсанд нийтлэсэн байгаа.

 

Бүгд найрамдах улсын төсвийн хөрөнгөөр суралцах элсэлтийн сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шатанд оролцоход 2-рсарын 20-ны өдөр хүртэл явагдах эхний үеийн сонгон шалгаруулалтанд оролц Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайдын яаманд дараахь бичиг баримт бүрдүүлж өгнө. Үүнд,  

-элсэлтийн өргөдөл (өргөдлийн чөлөөт хэлбэрээр бичих ба тухайн мэргэжил сонгосон шалтгаанаа бичнэ);

-гадаад паспорт ба иргэний үнэмлэхийн хуулбар;

-боловсролын бичиг баримтын хуулбар (эвсэл тухайн гадаадын иргэн суралцаж байгаа бүх хичээлийн дүнтэй тодорхойлолт, тодорхойлолтыг боловсролын байгууллагын захирал батласан);

-орос ба /буюу беларусь хэл эзэмшсэн байгааг нотолсон бичиг баримт (байгаа бол);

-элсэлгчийн улсын албан ёсны эрүүл мэндийн байгууллагаас олгосон сонгосон мэргэжлээр суралцах боломжтой тухай эрүүл мэндийн үзлэгийн бичиг, ДОХ-ын шинжилгээний бичиг;

-сургуулийн тодорхойлолт (сурагч бол);

- Беларусийн гарал үүслийг баталгаажуулсан баримт бичиг (хүнийг (эсвэл тэдний хамаатан садан) орчин үеийн Беларусь улсын нутаг дэвсгэрт төрсөн эсвэл амьдарч байсан гадаадын иргэн гэж ангилсан тохиолдолд);

-элсэлтийн сонгон шалгаруулалтанд оролцох давуу талыг нотолсон бичиг баримт.

 

Гадаадын иргэд тэтгэлгийн зардлаар суралцах боломжтой Беларусийн их дээд сургуулиудын жагсаалт:

Белорусский торгово-экономический университет потребительской кооперации (Беларусийн Худалдаа, эдийн засгийн хэрэглээний хамтын ажиллагааны их сургууль)

Белорусский национальный технический университет (Беларусийн Үндэсний техникийн их сургууль)

Брестский государственный технический университет (Брестын Улсын техникийн их сургууль)

Брестский государственный университет имени А.С. Пушкина (Брестын А.С. Пушкины нэрэмжит улсын их сургууль)

Белорусский государственный экономический университет (Беларусь Улсын эдийн засгийн их сургууль)

Витебский государственный ордена Дружбы народов медицинский университет (Витебскийн Улс түмний найрамдлын одонгийн анагаах ухааны улсын их сургууль)

Гродненский государственный университет имени Янки Купалы (Янка Купалагийн нэрэмжит Гродно улсын их сургууль)

Витебская ордена «Знак Почета» государственная академия ветеринарной медицины (Витебскийн “Хүндэт тэмдэг” одонт улсын мал эмнэлгийн академи)

Витебский государственный технологический университет (Витебскийн улсын технологийн их сургууль)

Минский государственный лингвистический университет (Минскийн улсын хэл шинжлэлийн их сургууль)

Академия управления при Президенте Республики Беларусь (Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Удирдалыгн академи)

Гродненский государственный медицинский университет (Гродно улсын анагаах ухааны их сургууль)

Белорусский государственный университет информатики и радиоэлектроники (Буларусь улсын мэдээллийн технологи, радиоэлектроникийн их сургууль)

Белорусский государственный аграрный технический университет (Беларусь улсын хөдөө аж ахуйн техникийн их сургууль)

Гродненский государственный аграрный университет (Гродно улсын хөдөө аж ахуйн их сургууль)

Белорусский государственный университет пищевых и химических технологий (Беларусь улсын хүнс, хими технологийн их сургууль)

Учреждение образования «Белорусский государственный университет культуры и искусств» (“Беларусь улсын соёл, урлагын их сургууль” боловсролын байгуулага)

Белорусско-Российский университет (Беларусь, Оросын их сургууль)

Белорусский государственный университет транспорта (Беларусь улсын тээврийн их сургууль)

Полесский государственный университет (Полесскийн улсын их сургууль)

Белорусский государственный университет (Беларусь улсын их сургууль)

Гомельский государственный медицинский университет (Гомель улсын анагаах ухааны их сургууль)

Гомельский государственный технический университет имени П.О. Сухого (П.О. Сухойн нэрэмжит Гомельтехникийн их сургууль)

Белорусский государственный педагогический университет имени М.Танка (М.Танкагийн нэрэмжит Беларусь улсын багшийн их сургууль)

Полоцкий государственный университет (Полоцкийн улсын их сургууль)

Белорусский государственный медицинский университет (Беларусь улсын анагаахын их сургууль)

Учреждение образования «Барановичский государственный университет» “Барановичийн улсын их сургууль” боловсролын байгууллага

Белорусский государственный технологический университет (Беларусь улсын технологийн их сургууль)

Могилевский государственный университет имени А.А. Кулешова (А.А. Кулешовын нэрэмжит Могилевын улсын их сургууль)

Витебский государственный университет имени П.М. Машерова (П.М. Машаровын нэрэмжит Витебксийн улсын их сургууль)

Университет гражданской защиты МЧС Беларуси (Беларусийн Онцгой байдлын яамны иргэний хамгаалын их сургууль)

Белорусская государственная академия искусств (Беларусь улсын урлагын академи)

Военная академия Республики Беларусь (Бүгд Найрамдах Беларусь Улсын Цэргийн академи)

Гомельский государственный университет имени Франциска Скорины (Франциска Скорины нэрэмжит Гомелийн улсын их сургууль)

Белорусский государственный университет физической культуры (Беларусь улсын биеийн тамирын их сургууль)

Белорусская государственная академия музыки (Беларусь улсын хөгжмийн академи)

Мозырский государственный педагогический университет имени И.П. Шамякина (И.П. Шмякины нэрэмжит Мозырскийн улсын багшийн их сургууль)

Белорусская государственная академия связи (Беларусь улсын холбооны академи)

Белорусская государственная академия авиации (Беларусь улсын нисэхийн академи)

Белорусская государственная орденов Октябрьской Революции и Трудового Красного Знамени сельскохозяйственная академия (Октябрийн хувьсгал, Хөдөлмөрийн улаан тугийн одонгуудын Беларусь улсын хөдөө аж ахуйн академи)

Международный университет «МИТСО» (“МИТСО” олон улсын их сургууль)

 

 

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to