Гал унтраах автомашин гардуулах ёслолын ажиллагаанд Бүгд Найрамдах Беларусь Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд оролцсон тухай
08.10.2020 г.2020 оны 10-р сарын 7-нд Элчин сайд С.В. Чепурной Улаан-Баатар хотын төв талбайд зохион байгуулагдсан Беларусь улсаас Монгол улсад олгож байгаа экспортын зээлийн хүрээнд МАЗ-ын явах эд анги дээр суурилуулсан гал унтраах, аврах ажиллагааны техник хэрэгслийн эхний хэсгийг Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа ангиудад шилжүүлэх ёслолын ажиллагаанд оролцов.
Ёслолд Монгол Улсын Шадар сайд Янгугийн Содбаатар, Онцгой байдлын Ерөнхий Газарын дарга бригадын генерал Гомбожавийн Ариунбуян, Нийслэлийн Захирагч бөгөөд Улаанбаатар хотын дарга Жанцангийн Батбаясгалан нар оролцов.
Элчин сайд С.В. Чепурной мэндчилгээ дэвшүүлэхдээ Беларусь, Монгол Улсын хамтын ажиллагааны төлөв байдалд нааштай үнэлэлт өгч, Беларусийн гал унтраах хэрэгсэл нийлүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлэхийн онцгой ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Ёслолын дараа Элчин сайд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулж, энэхүү төслийн явцын талаар мэдээлэл өгөхөөс гадна хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөвийн талаар мэдээлэв.
Элчин сайд С.В. Чепурной, Монгол Улсын Шадар сайд Ё.Содбаатар нарын хооронд богино яриа өрнөж, Онцгой байдлын албаны парк шинэчлэх төслийн практик хэрэгжилтийн талаар ярилцав