:

Элчин сайд Д.Горелик Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзав

14.03.2023 г.

 

 

2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Горелик Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатартай уулзав.

Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн өргөн хүрээ чухал асуудлууд, 2023 онд Минск хотод болох Беларусь, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комисс болон Шинжлэх ухаан, техникийн Беларусь, Монголын хамтарсан комиссийн ээлжит хуралдаануудыг явуулах талаах хэлэлцэв.

Холбогдох яамдаар дамжуулан хоёр талын яриа хэлэлцээг эрчимжүүлэх, түүнчлэн беларусийн үйлдвэрлэлийн нийтийн аж ахуй, хөдөө аж ахуй болон бусад  тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр хамтарсан шинэ төслүүдийг аль болох яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлагатай гэдэгт ярилцагчид санал нэгдэв.

 

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to