:

Элчин сайд Үндэсний мэдээллийн «МОНЦАМЭ» агентлагийн Ерөнхий захиралтай хийсэн уулзалтын талаар

03.02.2023 г.

2023 оны 2-р сарын 2-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Горелик Үндэсний мэдээллийн «МОНЦАМЭ» агентлагийн Ерөнхий захирал Эрдэнэцогтын Содонтогостой уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд хоёр орны харилцааны өнөөгийн байдал, мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Талууд «Беларусийн цахилгаан мэдээний агентлаг» болон Үндэсний мэдээллийн «МОНЦАМЭ» агентлаг хоорондын хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар ярилцав.

Дмитрий Горелик, Содонтогосын Эрдэнэцогт нар Беларусь, Монгол Улсын ард түмнүүдийн хоорондын соёл, уламжлалын баялаг, хоёр орны хамтын ажиллагааны боломжийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэв.

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to