:

Монгол Улсад суугаа Беларусийн Элчин сайд Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай уулзалт хийв

26.03.2021 г.

2021 оны 3-р сарын 25-нд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Владимирович Чепурной Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй уулзав.

Талууд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дээд түвшний айлчлал, тэдгээрийн практик ач холбогдол, хоёр улсын засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийн дагуух төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдсон өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэв.

2022 оны 1-р сард болох Беларусь, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан хамтарсан арга хэмжээ зохион байгуулах талаар ярилцав.

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to