:

COVID-19 халдварын тархалттай холбогдуулан Беларусь улс руу гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс нэвтрэх журмын тухай

15.10.2020 г.

2020 оны 10-р сарын 15-ны өдрийн Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Беларусь Улс руу нэвтрэн орох журам өөрчлөгдөж байна.

COVID-19 халдвар тархсан улс орнуудын жагсалтанд багтсан улс орнуудаас ирсэн этгээд (дурьдсан жагсаалтыг Беларусь улсын Эрүүл мэндийн яамны цахим хуудасны дараах холбоосоор  харна уу http://minzdrav.gov.by/upload/dadvfiles/letter/perech0910.pdf), түүнчлэн энэ жагсаалтанд багтаагүй орноос жагсаалтанд орсон улсаар дамжиж ирсэн этгээд тус улсад 24 цагаас илүү байгаагүй баримтат нотолгоогүй бол 10 хоногийн гэрийн хязгааралтанд орно (өмнө гэрийн хязгаарлалтын хугацаа 14 хоног байв).

Беларусь Улсад байнга оршин сууж байгаагаас бусад гадааг иргэд, харьяалагүй хүмүүс жагсаалтанд багтаагүй улс орнуудаас Беларусь улс руу Улсын хилээр нэвтрэн орохдоо COVID-19 халдварын лабораторийн шинжилгээний сөрөг хариу бүхий орос, беларус эсвэл англи хэл дээрх  эрүүл мэндийн бичиг баримттай байх ёстой. (цаашид – эрүүл мэндийн нотолгоо гэх).

Тус эрүүл мэндийн нотолгоонд тухайн иргэний овог, нэр ба COVID-19 халдварын лабораторийн шинжилгээний хариу байна. Лабораторийн шинжилгээг полимеразын гинжин урвалын аргаар Беларусь улсын хилээр орохоос 72 цагийн дотор хийсэн байна. 

Эмнэлгийн баримт бичигт хяналт тавих ажлыг хилийн албаны ажилтнууд (хилийн хяналтын бүсэд гаалийн байгууллагууд — гаалийн байгууллагын албан тушаалтнууд гүйцэтгэдэг). Орос, Беларусь эсвэл Англи хэл дээр эмнэлгийн баримт бичиг байхгүй бол Бүгд Найрамдах Беларусь Улсад нэвтрэхээс татгалзах үндэслэл болно.

Дараахь ангиллын гадаадын иргэн, харьяалалгүй хүний ​​хувьд өөрийгөө тусгаарлах дэглэмийг дагаж мөрдөх, эмнэлгийн баримт бичгийг танилцуулах шаардлагагүй:

Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон  консулын газар, олон улсын байгууллага, бусад улсад оршин суудаг боловч  Беларусь  улсыг хавсран суудаг дипломат төлөөлөгчийн газарын итгэмжлэгдсэн ажилтнууд, түүнчлэн тэдний гэр бүлийн гишүүд;

төрийн  байгууллагын урилгаар ирсэн албан ёсны төлөөлөгчдийн тэргүүн, гишүүд;

олон улсын авто тээврийн хэрэгслийн жолооч, түүнчлэн олон улсын шуудангийн илгээмжийг тээвэрлэгчид;

олон улсын төмөр замын хөдөлгөөний, нисэх онгоц, усан замын тээврийн хөлгийн  баг, зүтгүүрийн бригадын гишүүд;

Жагсаалтад багтсан орнуудаас дамжин өнгөрөх замаар Бүгд Найрамдах Беларусийн нутаг дэвсгэрээр дамжин ирэн, Бүгд Найрамдах Беларусь улсаас гарахыг баталгаажуулсан баримт бичигтэй хүмүүст;

үүдэл эс, шилжүүлэн суулгах эрхтэн тээвэрлэх ажил эрхэлж буй хүмүүс;

Жагсаалтад багтсан орнуудын нутаг дэвсгэрээс томилолтоор ажилласны дараа Бүгд Найрамдах Беларусь улсад ирсэн гадаадын иргэн,байнгын оршин суугч болон харьяалалгүй хүмүүс;

Бүгд Найрамдах Беларусь Улсад байнга оршин суудаг гадаадын иргэд, жагсаалтад ороогүй орнуудаас ирсэн, жагсаалтад багтсан орнуудаар дамжин өнгөрсөн харьяалалгүй хүмүүс, дамжин өнгөрөх орнуудад 24 цагаас илүүгүй хугацаагаар байсныг  нотлох баримттай байх.

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to