:

2022/2023 оны хичээлийн жилд Беларусийн үндэсний техникийн их сургууль (БҮТИС), Беларусийн улсын анагаах ухааны их сургууль (БУАУИХ) -д элсэхбичиг баримт хүлээн авах хугацааг сунгах тухай

25.11.2022 г.

Беларусийн үндэсний техникийн их сургууль (БҮТИС) 2022/2023 оны хичээлийн жилд элсэх гадаадын иргэдийн бичиг баримтыг хүлээн авах хугацааг 2023 оны 1-р сарын 1-ний сунгалаа. БҮТИС-д бакалавр, магистр, аспирантур зэрэг хөтөлбөрөөр суралцах боломжтой. Түүнчлэн бусад улсад боловсрол эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдийг эрдмийн зөрүүг нь харгалзаж хүлээн авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг bntu.by вэбсайтаас авах боломжтой.

Беларусийн Улсын Анагаах Ухааны Их Сургууль (БУАУИХ) мөн 2022/2023 оны хичээлийн жилд элсэх гадаадын иргэдийн бичиг баримтыг хүлээн авах хугацааг 2023 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл сунгалаа. Сургалтыг “Эмчилгээ”, “Шүдний эмчилгээ”, “Эмийн сан” гэсэн мэргэжлээр орос эсвэл англи хэл дээр явуулж байгаа. Орос/англи хэлний бэлтгэл сургалтанд суралцах боломжтой бөгөөд энэ нь БУАУИХ -д шалгалтгүйгээр элсэх баталгаа болно. Сургалтын өргөдлийг 6-р сараас 12-р сар хүртэл хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг bsmu.by вэбсайтаас авах боломжтой.

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to