Чернобылийн осолын 36-р жилийн ой, Олон улсын дурсгалын өдөр
25.04.2022 г.1986 оны 4-р сарын 26-нд Украины хойд хэсэгт (тухайн үеийн ЗХУ-ын хэсэг) Чернобылийн атомын цахилгаан станцад дэлбэрэлт болсон аймшигт эмгэнэлт явдал дэлхий нийтийг цочирдуулав. Энэ осол нь цөмийн энергийн түүхэн дэх хамгийн том хүний гараар хийсэн гамшиг байв. Дэлбэрэлтийн үр дүнд их хэмжээний цацраг идэвхт бодис агаар мандалд цацагдаж, дараа нь ЗХУ-ын баруун хэсэг болон Европын зарим хэсэгт тархсан. Цацраг идэвхт бохирдол нь олон сая хүний амьдралыг үүрд өөрчилсөн бөгөөд энэ гамшгийн үр дагавар одоо ч мэдрэгдсээр байна. Беларусийн хувьд Чернобылийн атомын цахилгаан станцын осол онцгой ач холбогдолтой юм. Нутаг дэвсгэрийн нэлээд хэсэг нь ослын үр дагаварт нэрвэгдсэн бөгөөд энэ нь олон зуун мянган Беларусьчуудын нүүлгэн шилжүүлэлт, хэвийн амьдралын хэв маягийг тасалдуулахад хүргэсэн.
1990 оноос хойш Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан осолын үр дагаврыг арилгах төрийн таван хөтөлбөр хэрэгжсэн. Өнөөдрийн байдлаар хөтөлбөрийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулж 19.3 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө төсөвлөжээ.
Беларусь улс нь бохирдсон нутаг дэвсгэрийн хүмүүсийн зовлон зүдгүүрийг анхааралдаа авч, Беларусь улсад бүх талын туслалцаа үзүүлсэн олон улсын бүх түншүүдэд талархаж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн далан нэгдүгээр чуулганы үеэр тус байгууллагын гишүүн 60 орны дэмжлэгтэйгээр 4-р сарын 26-ны өдрийг Чернобылийн осолыг дурсах олон улсын өдөр болгон тунхагласан явдал нь бэлэг дэмбрэлтэй юм.
Маш их зүйл хийсэн ч хийх зүйл их байна. Үүний зэрэгцээ, Чернобылийн асуудлаарх үндэсний хүчин чармайлтын анхаарлыг Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар нөлөөлөлд өртсөн бүс нутгийн эдийн засаг, хүний нөөцийг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн тусламж, нөхөн сэргээлтээр зориудаар өргөжүүлж байна. Чернобылийн АЦС-ын гамшгийн үр дагаврыг арилгах 2021-2025 он хүртэлх улсын зургадугаар хөтөлбөрт дараах таван зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд,
– өртсөн хүн амд нийгмийн хамгаалал, эмнэлгийн тусламж, сувиллын эмчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх;
– цацрагийн хамгаалалтыг хангах, хамгаалах арга хэмжээг зорилтот түвшинд хэрэгжүүлэх;
– нөлөөлөлд өртсөн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих;
– цацраг идэвхт бохирдолтой нутаг дэвсгэрт амьдарч байгаа болон суралцаж буй хүүхдүүдийн сувиллын эмчилгээ, нөхөн сэргээх зохион байгуулалтыг сайжруулах;
– шинжлэх ухааны судалгаа, мэдээллийн ажил явуулах.
Чернобылийн осолын урт хугацааны үр дагаврыг даван туулахын тулд гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудын тогтвортой хөгжлийг дэмжих, инноваци, хөрөнгө оруулалтыг татахын тулд үндэсний асар их хүчин чармайлт, шинэ түншлэлийг бий болгох шаардлагатай байна.
2019 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор Чернобылийн гамшгийн өвийг хүлээн зөвшөөрч, орон нутгийн бизнес эрхлэлт, аялал жуулчлал, ажлын байр бий болгох, шилжилт хөдөлгөөнд анхаарлаа хандуулж, сэргэж байгаа бүс нутгуудын тогтвортой хөгжлийг үргэлжлүүлэн хангах, орон нутгийн эдийн засгийг байгаль орчинд ээлтэй технологид шилжих, ойн тогтвортой менежмент, хөдөө аж ахуйн инновацийг дэмжих, орон нутгийн хөгжлийн үйл явцад эмзэг бүлгийн иргэдийг татан оролцуулах, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих шаардлагтай байгааг хүлээж зөвшөөрсөн. байна.
Беларусь улс нь НҮБ-ын байгууллагууд, НҮБ-ын гишүүн орнууд, хувийн хөрөнгө оруулагчдын дэмжлэгт найдаж, тэдгээр бүс нутаг, тэдний ард түмний тогтвортой хөгжлийг хангахын тулд төрийн өмнө тулгамдаж буй бодит зорилтуудыг шийдвэрлэхэд олон улсын түншүүдийг татах сонирхолтой байна.
Нөлөөлөлд өртсөн бүс нутгуудын Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд бид бүх түншүүдтэйгээ үр дүнтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг найдаж байна.