:

“АМРАЛТ – 2023” аялал жуулчлалын үйлчилгээний яармагийн тухай

21.03.2023 г.

2023 оны 4-р сарын 13-15-ны өдрүүдэд “АМРАЛТ-2023” аялал жуулчлалын үйлчилгээний хаврын 25 дахь удаагийн олон улсын яармаг шинэ хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү арга хэмжээ Минск хотын Спортын ордонд болно. Энэ яармагийн хүрээнд дотоодын аялал жуулчлалд онцгой анхаарал хандуулна. Үзэсгэлэнд бүс нутгийн гүйцэтгэх хороодын спорт, аялал жуулчлалын хэлтэс, Минск хотын Гүйцэтгэх хорооны аялал жуулчлалын газар, тур операторууд, сувиллын газар, агроэкологийн газар, эрүүл мэндийн болон SPA төвүүд, зочид буудал, улсын цогцолборууд, даатгал болон тээврийн компаниуд, үйлдвэрлэлийн аялал жуулчлалын байгууламжууд зэрэг 100 гаруй оролцогчид аялал жуулчлалын шинэ хөтөлбөр, саналуудыг толилуулах болно.
Спортын ордны ойролцоох задгай талбайд бүс нутгийн аялал жуулчлалын нөөц боломжийн танилцуулга, аялал зохион байгуулах үйлчилгээ үзүүлдэг МАЗ, БЕЛАЗ, МТЗ зэрэг томоохон аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Илтгэл, семинар, воркшоп дугуй ширээний уулзалт гэх мэт хэлбэрээр бизнесийн хөтөлбөрийг баяжуулахаар төлөвлөж байна.
“АМРАЛТ – 2023” яармаг болон үзэсгэлэнгийн танилцуулгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://tourexpo.by/ цахим хуудуснаас харж болно.

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to