Беларусийн бичгийн өдрийн тухай
13.06.2023 г.2023 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр бол Беларусийн бичгийн өдөр юм. Уг баярын үзэл баримтлал нь Беларусийн хэвлэмэл үгийн Беларусийн ард түмний түүхтэй салшгүй нэгдмэл байдал, түүний славян гарал үүсэлтэй нягт уялдаа холбоог харуулах, Беларусь дахь бичиг үсэг, хэвлэх түүхэн замыг ойлгоход оршиж байгаа билээ.
Энэхүү баярыг соёл, шинжлэх ухаан, утга зохиол, хэвлэлийн түүхэн төв болсон хотуудад уламжлал болгон зохион байгуулдаг билээ. 2023 онд Беларусийн бичгийн өдрийн нийслэл нь Витебск мужийн Городок хот болно.
Жил бүр Беларусийн өнцөг булан бүрээс болон хилийн чанадаас олон мянган зочид энэ баярт цугладаг. Беларусийн бичгийн өдрийн арга хэмжээнд уламжлал ёсоор төрийн байгууллагуудын тэргүүнүүд, утга зохиол, соёл, шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтнүүд, сэтгүүлчид, Бүгд Найрамдах Беларусь улсад итгэмжлэгдсэн Элчин сайдын яамдын төлөөлөгчид, гадаадын төлөөлөгчид оролцдог юм. Баярын нээлтийн өдөр төв тайзнаа “Үндэсний утга зохиолын шагнал” гардуулах ёслол болно. Баярын өмнөх өдөр гадаадын зохиолчдын оролцоотой олон улсын уламжлалт дугуй ширээний уулзалт, “Амьд сонгодог уран зохиол” Бүгд найрамдах улсын залуу уншигчдын уралдааны шигшээ тоглолт болно. Мөн музей, номын сангууд, ардын урлагийн мастерууд, зураачид гэх мэт үзэсгэлэнг дэлгэнэ.
Беларусийн бичгийн өдөрт Монголын зохиолчдыг өргөнөөр оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Элчин сайдын яамнаас авна уу.