:

COVID-19 халдварын тархалттай холбогдуулан Беларусь улс руу гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс нэвтрэх журмын тухай

03.11.2020 г.

 

Бүгд Найрамдах Беларусь Улсын Сайд нарын Зөвлөлийн 2020оны 10-р сарын 30-ны өдрийн 624-р “Халдаварт өвчнийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоолыг доор хавсаргав. Энэ тогтоолоор 2020 оны 3-р сарын 25-ны өдрийн 171-р Бүгд Найрамдах Беларусь Улсын Сайд нарын Зөвлөлийн COVID-19 коронавирусээс үүдэлтэй халдварыг зөөвөрлөх, дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол хүчингүй болж, Бүгд Найрамдах Беларусь Улсын хилээр нэвтрэх шинэ журамыг нэвтрүүлж байна.

Засгийн газрын энэ шийдвэрийн дагуу “Минск” үндэсний нисэх буудлаас гадна бусад боомтоор зарим ангиллын хүмүүсийг эс тооцвол гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс Беларусь Улсын хилээр нэвтэрж орохыг түр хугацаагаар зогсоож байгаа.

        COVID-19 халдвар тархсан улс орнуудын жагсалтанд багтсан улс орнуудаас ирсэн этгээд (дурьдсан жагсаалтыг Беларусь улсын Эрүүл мэндийн яамны цахим хуудаснаас  харна уу), түүнчлэн энэ жагсаалтанд багтаагүй орноос эагсаалтанд орсон улсаар дамжиж ирсэн этгээд тус улсад 24 цагаас илүү байгаагүй баримтат нотолгоогүй бол 10 хоногийн гэрийн хязгааралтанд орно (өмнө гэрийн хязгаарлалтын хугацаа 14 хоног байв).

       Беларусь Улсад байнга оршин сууж байгаагаас бусад гадааг иргэд, харьяалагүй хүмүүс жагсаалтанд багтаагүй улс орнуудаас Беларусь улс руу Улсын хилээр нэвтрэн орохдоо COVID-19 халдварын лабораторийн шинжилгээний сөрөг хариу бүхий орос, беларус эсвэл англи хэл дээрх  эрүүл мэндийн бичиг баримттай байх ёстой. (цаашид – эрүүл мэндийн нотолгоо гэх).

      Тус эрүүл мэндийн нотолгоонд тухайн иргэний овог, нэр ба COVID-19 халдварын лабораторийн шинжилгээний хариу байна. Лабораторийн шинжилгээг полимеразын гинжин урвалын аргаар Беларусь улсын хилээр орохоос 72 цагийн дотор хийсэн байна. 

         Хилийн албаны ажилтнууд эрүүл мэндийн бичиг баримт байгаа эсэхийг хянах болно. Гаалийн албаныхаан хийлийн хяналт хийж байгаа бүүтмуудад гаалийн албанй ажилтнууд дээрх хяналтыг хийнэ. Орос, беларусь, англи хэл дээр эрүүл мэндийн бичиг баримт байхгүй бол Беларусь улс руу оруулахгүй байх үндэслэл болно.  

 


Бүгд Найрамдах Беларусь Улсын Сайд нарын Зөвлөлийн
2020оны 10р сарын 30-ны өдрийн 624-р ТОГТООЛ
Халдаварт өвчнийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай

      COVID-19 коронавирусийн (цаашид COVID-19 халдвар гэх) тархалтыг урьдчилан сэргийлэх зорилгоор 2008 оны 7-р сарын 21-ний өдрийн Бүгд Найрамдах Беларусь Улсын “Бүгд Найрамдах Беларусь Улсын хилийн тухай” 419-3 тоот хуулийн 25-р заалтын 5-р хэсэг, 2012 оны 1-р сарын 7-ны өдрийн  Бүгд Найрамдах Беларусь Улсын “Хүн амын  эрүүл ахуй, эпидемиологийн байдлын тухай” 340-3 тоот хуулийн 7-р заалтыг үндэслэн, Бүгд Найрамдах Беларусь Улсын Сайд нарын Зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.     Гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс (цаашид өөрөөр заагаагүй

болгадаад иргэд гэх) Бүгд Найрамдах Беларусь Улс руу нэвтрэх зорилгоор Бүгд Найрамдах Беларусь Улсын хилээр автозамын боомт, хялбаруулан нэвтррүлэх боомт, төмөрзамын буудал (өртөө), голын боомт зэргээр түр хугацаагаар нэвтрүүлэхгүй байх.

Энэ бүлгийн нэгдүгээр хэсэг дараах хүмүүст үйлчлэхгүй:

дипломат болон албаны паспортоор зорчиж байгаа гадаад иргэд,

албан ёсны төлөөлөгчдийн тэргүүлэгч ба бүрэлдэхүн,

Бүгд Найрамдах Беларусь Улсад олон улсын буцалтгүй тусламж үзүүлж байгаа гадаадын иргэд,

олон улсын автотээвэрлэлт байгаа болон олон улсын шуудангийн тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэлийн жолооч нар

        дотоодын усан замын усан онгоцны баг, олон улсын чиглэлийн гал тэрэгний баг, зүтгүүритйн бригадын гишүүд,

Бүгд Найрамдах Беларусь Улсын иргэний гадаадын харьяатын гэр бүл, эцэг эх эвсэл хүүхэд,

Бүгд Найрамдах Беларусь Улсад байнга эсвэл түр оршин суух эрхтэй гадаадын иргэд,

Бүгд Найрамдах Беларусь Улсад ажил эрхлэх зөвшөөрөлтэй эсвэл тус улсад хөдөлмөрийн үйл ажиллагаа явуулахыг нотолсон бичиг баритммай гадаадын иргэд,

Бүгд Найрамдах Беларусь Улсад ойрын хамаатны хүнд өвчин эсвэл нар барсаны мэдэгдэлтэй гадаад иргэд,

      үүдэл эсүүд, шилжүүлэн суулгах эрхтэн тээвэрлэж байгаа гадаадын иргэд,

Бүгд Найрамдах Беларусь Улсаар дамжин өнгөрөж ОросынХолбооны Улс руу буцаж байгаа Оросын Холбоооны Улсын иргэд,

       2009 оны 1-р сарын 20-ны өдрийн Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар, Украйн Улсын Сайд нарын танхимын хооронд  Бүгд Найрамдах Беларусь Улсын газар нутгаар явж байгаа Славутич-Чернобылийн Атомын цахилгаан станцын автозамын хэсгийг хөнгөлчилсэн журмаар зорчих хэлэлцээрийн дагуу Бүгд Найрамдах Беларусь Улсын газар нутгаар дамжи өнгөрөж байгаа гадаадын иргэд, хориотой бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа Чернобылийн Атомын цахилгаан станцын ажилчид, ачаа, үйлдвэрүүд болон Чернобылийн Атомын станцыг хаахөд олон улсын төслүүдийг хэрэгжүүлж байгаа гадаадын мэргэжилтнүүд,

  онцгой байдалтай холбоотой тусгай тохиолдол бөгөөд Бүгд Найрамдах Беларусь Улсын үндэсний эрх ашгийг хангах зоригоор Улсын хилийн хорооны дарга буюу түүний эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр Бүгд Найрамдах Беларуь Улсын хийлийг энэ заалтын хоёрдугаар хэсэгт заагдаагүй гадаад иргэд нэвтрэж болно.

2.     Эрүүлийн хамгаалах яамны албан ёсны цахим хуудасанд байгаа

COVID-19 халдвар бүртгэгдсэн улс орны жагсаалтанд багтсан улс орнуудаас ирсэн  Бүгд Найрамдах Беларусь Улсын иргэд болон энэ тогтоолын 1-р бүлгийн хоёрдугаар зүйлийн долоо  ба наймдугаар хэсэгт  заагдсан гадаадын иргэд Беларусь улсад ирсэн өдрөөс эхлэн хуанлийн 10 хоногийн хугацаатай өөрийгөө тусгаалрлаж, туусгааралтын хугацаа дуусахаас өмнө Бүгд Найрамдах Беларусь Улсын хилээр цаашаа нэвтэрж болохгүй.

         Энэ бүлгийн нэгдүгээр хэсэг дараахь хүмүүст үйлчлэхгүй:

        Бүгд Найрмадах Беларусь Улсаас гадаад улсад суугаа дипломат ба консулын төлөөлөгчийн газрын диплома ба албан паспорт бүхий ажилтнууд ба тэдгээрийн гэр бүлийн гишүүд,

        улс хоорондын шуудангийн маршрутууд дээр албан ёсны захидал харилцаа, дипломат шууданг хүргүүлж байгаа Бүгд Найрамдах Беларусь Улсын шуудангийн албаны ажилтнууд,

     улс хоорондын зориулалтын холбоогоор тусгай илгээмжийн хүргэлтийг үйлдэж байгаа “Специальная связь” үйлдвэрийн ажилтнууд,

         олон улсын автотээвэрлэлт байгаа болон олон улсын шуудангийн тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэлийн жолооч нар

         дотоодын усан замын усан онгоцны баг, олон улсын чиглэлийн гал тэрэгний баг, зүтгүүритйн бригадын гишүүд,

       ажлын томилолтын дараа Бүгд Найрамдах Беларусь Улс руу буцаж ирсэн хүмүүс.

        3.Улсын хилийн албаны ажилтнууд, гаалийн байгууллагууд хилийн хяналт хийж байгаа боомтуудын гаалийн байгууллагуудын албан тушаалтнууд нь дараах ажил хийнэ:

        Энэ тогтолын 2-р бүлгийн дагуу өөрийгөө тусгаарлах үүрэгтэй Беларусь улс руу ирж байгаа этгээдэд Эрүүлийг хамгаалах яамнаас тогтоосон анкетыг өгнө,

        дурьдсан анкетыг зөв бөглөснийг хянаж, улсын эрүүл ахуйн хяналт явуулж байгаа байгуулагуудын албан тушаалтнуудад дамжуулж өгнө, шаардалагатай бол, Бүгд Найрамдах Беларусь Улсад ирж байгаа хүмүүст 2020 оны 4-р сарын 8-ны өдрийн 208-р “ Хязгааралтын арга хэмжээ авах” тухай Бүгд Найрамдах Беларусь Улсын Сайд нарын Зөвлөлийн тогтоолын 1-р хавсралтаар тогтоосон хэлбэрээр өөрийгөө тусгаарлахад бие авч вах дүрмийг баримтлах шаардлага.

       Бүгд Найрамдах Беларусь Улс руу ирсэн этгээдүүд өөрийгөө туусгаарлах арга хэмжээг баримтлах ажлыг хангахын тулд төрийн удирдлага, бусад байгууллагуудтай харилцах журмыг Эрүүлийг хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Улсын хийлийн хороо нар хамтарч тогтооноо. 


Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд                 Р.Головченко

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to