:

Беларусь улсад гадаадын иргэдийг сургах асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөх төвийн ажлын талаар

Беларусь улсын Боловсролын яамны Олон улсын харилцааны төвийн бүтцэд боловсролын үйлчилгээний экспортыг гадаад зах зээлд нэмэгдүүлэх, Беларусийн боловсролын гадаадад хүлээн зөвшөөрөлтийг нэмэгдүүлэх,  иргэдээ гадаадын боловсролын байгууллагад сургахаар илгээх үйл ажиллагаанд мэргэшсэн гадаадын байгууллагуудад зөвлөгөө өгөхөд зөвлөгөөн ба бусад ажлыг зохион байгуулах, хамтран ажиллах ажлыг зохицуулах зорилгоор Мэдээлэл, зөвлөгөө өгөх төвийг (цаашид — МЗӨТ) байгуулсан.

МЗӨТ нь доорх үйл ажиллгааг явуулна. Үүнд, 

⇒ Беларусь улсад суралцах, оршин суухтай холбоотой асуудлаар гадаадын иргэдэд зөвлөгөө өгөх;

⇒ Беларусийн боловсролын байгууллагуудад суралцах гадаадын иргэдийг татах зорилгоор Беларусь улсад болон гадаадад зохион байгуулах үзэсгэлэн, танилцуулга, бусад арга хэмжээнд боловсролын байгууллагуудын оролцоонг ерөнхийд нь зохицуулах, зохион байгуулах;

⇒ Беларусь улсад суралцахаар гадаадын иргэдийг суралцах зорилгоор илгээх сонирхолтой гадаадын найдвартай түнш хайх;

⇒ Беларусийн дээд боловсролын байгууллагуудын боловсролын үйлчилгээний талаархи мэдээллийг гадаадын иргэдэд түгээх;

⇒ Беларусийн боловсролын байгууллагуудад суралцаж буй оуютнуудад Беларусь улсаас гадагш явахад зохион байгуулалт, арга зүйн ба бусад дэмжлэгийг үзүүлэх.

МЗӨТ-ийн ажилчид гадаадын иргэдтэй шууд холбогдох сайтууд (https://intcenter.by, http://studyinby.com), нийгмийн сүлжээ, шуурхай мессенжер болон гадаадын иргэд, байгууллагуудад ашиглах боломжтой бусад хэрэгслийг ашиглан зөвлөгөө авах боломжтой.

Үүнээс гадна, МЗӨТ нь боловсролын байгууллагуудад дараахт үйлчилгээ зохион байгуулахад туслалцаа үзүүлнэ. Үүнд,

♦ ирж буй элсэгч нарыг нисэх онгоцны буудлаас эсвэл төмөр замын буудлаас боловсролын байгууллагад хүргэх;

♦ гадаадын элсэгч, оюутнуудад нислэгийн ба төмөр замын тийзйиг захиалах, худалдан авах;

♦ боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах зорилгоор гадаадын иргэдэд зориулсан сурталчилгааны мэдээллийн аялал;

♦ Беларусийн тэргүүлэх боловсролын болон бусад байгууллагуудтай хамтран боловсролын хөтөлбөр, дадлага хийх программ.

МЗӨТ –эй зохион байгуулалт ба хамтын ажиллагааны бусад асуудлуудаар олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн  Гончарова Алина Владимировна-тай холбогдоно уу.  (+37529-691-3808, +37517-377-5259, edu@intcenter.by).

 

Холбогдох мэдээлэл: 

Бүгд Найрамдах Беларусь Удсын “Олон улсын харилцааны төв” (ГОРУП «Центр международных связей» )

Беларусь улсад гадаад оюутнуудын суралцах асуудлыг хариуцах  Мэдээлэл, зөвлөгөө өгөх төв.

Хаяг: Минск хот, Король гудамж  12, офис 9

Утас: +37529-691-3808 (Viber, WhatsApp, Telegram, WeChat),

+37517-377-5259, +37517-306-5259, +37517-373-5271

Факс: +37517-374-5019

E-mail: edu@intcenter.by

Skype: intcenterby

www.intcenter.by, www.studyinby.com

 

Centre for International Relations of the Ministry of Education of the Republic of Belarus

Information and Consulting Centre on Education for Foreign Citizens

Address: Offices 9-15, Building 12, Korolia Street, Minsk, Belarus, 220004

Phone: +37529-691-3808 (Viber, WhatsApp, Telegram, WeChat),

+37517-377-5259, +37517-306-5259, +37517-373-5271,

Fax: +37517-374-5019

E-mail: edu@intcenter.by

Skype: intcenterby

www.intcenter.by, www.studyinby.com

________________________________________________________________________________________

MYUNIVER вэб сайт нь Беларусь улсад дээд боловсрол эзэмших сонирхолтой гадаадын өргөдөл гаргагчдад үнэлж баршгүй туслах юм. Энэ сайт нь Беларусийн их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, сургалтын нөхцөл, элсэхэд шаардагдах баримт бичгийн талаархи хамгийн сүүлийн үеийн мэдээллийг агуулдаг.

MYUNIVER-ийн мэргэжилтнүүд бичиг баримт бүрдүүлэх, суралцах урилга авах, Беларусийн виз авах, Беларусь руу ирэх ажлыг зохион байгуулахад туслах үзүүлнэ.

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to