ГОРЕЛИК Дмитрий Николаевич
Бүгд Найрамдах Беларусь Улсын Могилев мужийн Кировск хотхонд 1976 оны 8-р сарын 26-ны өдөр төрсөн.
Боловсрол – дээд. 1999 онд Беларусийн хөдөө аж ахуйн академийг «нягтлан бодох бүртгэл, аж ахуйн хяналт, дүн шинжилгээ» мэргэжлээр төгссөн. 2018 онд Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Удирдлагын академийг «төрийн удирдлага, эрх зүй» мэргэжлээр төгссөн.
АЖЛЫН ТУРШЛАГА
1995 – 1999 – Минск мужийн Слуцк хотын 11-р дунд сургуулийн лаборант
1999 – 2002 – «Беларусийн залуучуудын эх оронч холбоо» олон нийтийн нэгдэлийн Слуцк хотын хорооны хэлтсийн дарга, мөн нэгдлийн төв хорооны хэлтсийн дарга, мөн нэгдлийн төв хяналтын комиссийн хэлтсийн орлогч дарга, мөн нэгдлийн Минск хотын хяналтын хорооны орлогч дарга, даргын үүрэг гүйцэтгэгч
2002 – 2003 – Бүгд Найрамдах Беларусь Улсын Боловсролын яамны Залуучуудын газрын залуучууд, хүүхдийн хөдөлгөөний хөгжлийн хэлтсийн ерөнхий мэргэжилтэн, мөн яамны Залуучуудын хэрэг эрхлэх газрын зохион байгуулалт-эрх зүйн секторын эрхлэгч
2003 – 2013 – Бүгд Найрамдах Беларусь Улсын Сайд нарын Зөвлөлийн Тамгын газрын Олон улсын хамтын ажиллагаа, худалдааны ерөнхий газрын олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн ерөнхий мэргэжилтэн, зөвлөх, ерөнхий зөвлөх, Олон улсын хамтын ажиллагаа, худалдааны ерөнхий газрын орлогч дарга, олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга
2013 – 2015 – «Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөгжлийн банк» ХК-ийн Удирдах зөвлөлийн даргын туслах
2015 – 2021 – Бүгд Найрамдах Беларусь Улсын Сайд нарын зөвлөлийн Тамгын газрын Олон улсын хамтын ажиллагаа, худалдааны ерөнхий газрын дарга
2021 оны 7-р сараас – Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд (Монгол Улсын Ерөнхийлөгчид 2021 оны 11-р сарын 8-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан)
Эхнэр, нэг хүүтэй.